Бусадтай хуваалцах

Уламжлалт анагаах ухаан нь зөвхөн өвчний шинж тэмдгийг дарах бус, хүний бие махбод болон сэтгэл санааг нэгэн цогц болгон авч үздэг биеэ даасан онол, арга зүйтэй шинжлэх ухаан юм.
Монголын уламжлалт анагаах ухаан нь хүний биеийн хий, шар, бадган хэмээх гурван махбодын тэнцвэрт байдал дээр суурилдаг. Эдгээр гурван махбод тэнцвэртэй байвал хүн эрүүл орших бөгөөд гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр тэнцвэр алдагдвал өвчин үүсдэг гэж үздэг.